СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг нуураас олжээ

Х.Есү
2023/10/10

Гэрээсээ гарч яваад сураггүй алга болсон иргэний цогцсыг нуураас олжээ. 

Тодруулбал, Архангай аймгийн ....... сумын харьяат иргэн Г нь 09 сарын 29-ний өдрийн 02:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд “Дагиналтай” нуурын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг тухайн өдрийн 05:30 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат иргэн Г/38 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 сарын 09-ний өдрийн 08:00 цагаас эхлэн зохион байгуулж “Дагиналтай” нуурын эргээс 200 метр зайд, 5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна