Дөрвөн иргэн гэртээ УГААРТЖЭЭ

Т.Отгонсувд
3 цаг 50 минутын өмнө

Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн дөрвөн хүн угаартжээ. 

Тодруулбал, өчигдөр/2023.10.09/ СХД-ийн 30-р хорооны нутаг дэвсгэрт дөрвөн хүн угаартсан дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус гэрт  35 настай эмэгтэй 2 настай хүүхдийн хамт, мөн 74 настай иргэн, гэр бүлийн гишүүн болох 14 настай хүүхдийн хамт тус тус угаартсан байна. Угаартсан иргэдийг эмнэлэгийн тусламж, үйлчилгээнд хамруулан, шалгаж байна.

Иймд иргэд та бүхэн сэрүүний улирал эхэлж байгаатай холбогдуулан гэр, байшин, орон сууцандаа агаарын сэлгэлтийг тогтмол хийх, яндангаа хөөлөх, бүрэн шаталт дуустал яндагийн хаалтыг хаахгүй байх, пийшин зуухны онгорхой, цоорхой цууралтыг шалгаж бөглөх, угаарын хийн мэдрэгч суурилуулах, уг төхөөрөмжийн хэвийн ажиллагааг тогтмол шалгах, дохиоллыг салгаж унтраахгүй байх зэргээр угаарын хийд хордохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.94.204
    2023/10/11

    Nvvrs tvlehgvi baigaa. Neg ni shono manaand gardag ymu yadag ym

    Хариулах