Израилийн армийн мэргэн буучид Газын зурвас дахь “Аль Шифа”, “Аль кудс” эмнэлгүүдийг хараандаа авч, орох, гарах оролдлого хийсэн хүмүүсийг буудан устгаж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Энэ байдлаас болж 1000 гаруй өвчтөнтэй хоёр эмнэлэг эм, эмнэлгийн хэрэгслээр гачигдаж, өвчтөнүүд нь амь насаа алдаж байгааг ДЭМБ-ын тэргүүн Т.А.Гебрейесус хурцаар шүүмжилсэн.
ДЭМБ-ын гаргасан тооцоогоор зөвхөн Аль Шифа эмнэлэгт 650 өвчтөн, 400 эмч, эмнэлгийн ажилтнаас гадна 3000 энгийн номхон иргэд толгой хоргодож байгаа гэсэн бол Палестины ЭМЯ-наас 650 өвчтөн, 200-500 эмч, ажилтан, 1500 энгийн номхон иргэн байгаа гэж буй.
Тэгвэл “Аль Шифа” эмнэлгийг ХАМАС бүлэглэл удирдлагын байр болгосон талаар АНУ өчигдөр мэдэгдэл хийжээ. Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр өглөө эмнэлгийг хамгаалах ёстой гэж байсан ч Ерөнхий сайд Бениамин Нетаньяхутай утсаар ярьсныхаа дараа байр сууриа өөрчилсөн байна.
Жо Байден, Б.Нетаньяху нар ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа израиль, америк иргэдийг хэрхэн аврах талаар голчлон ярилцсан гэж албан мэдээнд бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна