-Ш.Алтантуяаг хөнөөсөн алуурчныг Австралийн шүүх суллажээ-
Малайзад хэрцгийгээр хөнөөгдсөн Ш.Алтантуяа агсны хэрэг өчигдрөөс олон нийтийн анхааралд ороод байна. Түүнийг хөнөөх ажиллагааг гардан гүйцэтгэсэн хоёр алуурчны нэг болох Сирул Ажар Умар Австралийн шоронгоос суллагдсан нь ийнхүү олон нийтийн анхаарлыг татжээ.
Үүнтэй холбоотойгоор талийгаачийн аав Шарийбуу гуай “Weekend Australian” сонинд ярилцлага өгч, түүндээ “Австрали улс алуурчныг сулласныг мэдээд би үнэхээр цочирдсон. Тэд алуурчныг яагаад суллав. Бид, хохирогчийн ар гэрийнхэн амьд, хохирсон хэвээр байж байгаа шүү дээ. Австралид Монгол Улсын ЭСЯ бий. Гэтэл ЭСЯ-аар дамжуулаад ч болтугай бидэнд мэдэгдээгүй.
Австрали улс хүн алсан алуурчныг хүрээд ир, тэгээд хэсэг хугацаа өнгөрүүлж байгаад суллагд гэсэн сурталчилгаа шиг үйлдэл хийлээ” хэмээн бухимджээ.
Австралийн шүүхээс Цагаачлалын албанаас гаргасан хүсэлтийн дагуу 86 хүнд өршөөл үзүүлж, барьцаа аван хугацаагүйгээр чөлөөлсний дотор Ш.Алтантуяагийн алуурчин багтсан аж.
Сирул Ажар Умар нь Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөх даалгаврыг гардан гүйцэтгэсэн цагдаагийн хоёр алба хаагчийн нэг нь юм.
Сирул Умар Ажар.
Дашрамд, Ш.Алтантуяа агсныг энэ хэрэгт татаж оруулсан, хэргийг гардан гүйцэтгэсэн ч байж болзошгүй Разак Багинда гэгч хэргээс цэвэр үлдсэн. Харин захиалагч нь Ерөнхий сайд асан Нажиб Разак байсан гэх хардлага байсаар буй. Нажиб Разак энэ хэргээс тусдаа, авлига, албан тушаалын хэргээр шүүхээс хорих ял сонсож, одоо эдэлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.161
Edgeed ulsuudruu Horig tavi
Хариулах