Эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрх олгосон анхны 15 улсын нэг нь Монгол, гэхдээ...

Х.Батсайхан
2023/11/20

Эмэгтэйчүүд хамгийн анх 1718 онд сонгох, сонгогдох эрхтэй болжээ. Харин орчин үеийн түүхэнд эмэгтэйчүүдэд сонгох эрх олгосон анхны улс нь Финланд юм байна. Энэ улсын эмэгтэйчүүд 1906 оноос хойш сонгууль эрчүүдтэй нэгэн адил эрхтэйгээр оролцох болжээ.Улмаар 1913 онд Норвеги, 1915 онд Дани,  Исланд, 1917 онд ОХУ, 1918 онд Канад, 1919 онд Герман, Австри, 1920 онд АНУ, Албани, Чехословак, 1921 онд Швед, 1922 Ирланд, 1924 онд Эквадор, Монгол, 1927 онд Уругвай, 1928 онд Их Британи, 1934 онд Турк улс эмэгтэйчүүдээ сонгох, сонгогдох эрхээр хангажээ.

Гэхдээ цаг хугацааны хувьд эрт байгаа ч бодит байдал дээр эмэгтэйчүүдээ “доош нь хийдэг” хачин явдал ч байдаг байна. Тухайлбал, Лихтенштейн, Швейцарьт эмэгтэйчүүд сонгох сонгогдох эрхийг дөнгөж 1971 онд л олж авсан байдаг ч эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр үнэхээр их амжилт олсон байна. Тэгвэл 1918 онд энэ эрхийг эмэгтэйчүүддээ өгсөн Азербайжанд эмэгтэйчүүд одоо болтол эрчүүдээсээ дор үнэлэгдсээр байгаа юм. 

Монгол Улс ч гэсэн, хэдий эмэгтэйчүүдэд улс төрийн эрх олгосон анхны 15 улсын нэг ч Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоо нь 17 хувиас дээш гарч үзээгүй байгаа билээ. 

Эдгээрээс Турк улсын байдал бусдаасаа нэлээд онцлогтой. Тодруулбал, сонгуульд оролцох эрхтэй ч бусад байдал нь эрчүүдээс маш доогуур хэвээрээ байсаар байгаа аж. Доорх баримтуудыг харахад энэ байдал тов тодорхой мэдрэгдэнэ.

-Дөрвөн турк эмэгтэй тутмын нэг нь бичиг үсэг тайлагдаагүй

-Бүх эмэгтэйчүүдийнх нь 3.9 хувь нь л дээд боловсрол эзэмшдэг.

-Парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувь хэмжээ нь 4.4 хувь

-Сарын орлого нь эрчүүдийнхээс дунджаар 40 хувь бага

-Жил бүр 2500 эмэгтэй төрөлтийн хүндрэлээр амиа алддаг

Манай улсын хувьд сонгох сонгогдох эрхийг эмэгтэчүүдэд олгосон дэлхийн анхны 15 улсын нэг юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна