Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг эхэллээ

Zuv.mn
2023/11/21

"Эрдэнэтийн 49", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр", "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-тэй холбоотой хэргийн  шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 09:00 цагт Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Тус хэрэг нийт 22 холбогдогчтой.

Тус хэргийн нэг оролцогч бол Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг. Түүнийг 2022 оны дөрөвдүгээр сард цагдан хорьсон ч хуулийн байгууллагуудаас 14 хоног гадаад улсад эмчлүүлэх зөвшөөрөл аваад хил давсан. Ингэхдээ 3 тэрбум төгрөгийн барьцаа байршуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болгон өөрчилсөн юм. Гэвч тэрээр эх орондоо ирэлгүй зургаан сар болсон тул барьцаанд байршуулсан 3 тэрбум төгрөгийг улсын орлого болгож, түүнийг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд цагдан хорих таслан сэргийлэх шийдвэр гаргаад байгаа юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна