Газын зурвасын нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор байгуулагдсан Холбох бүлэг өнөөдөр Москвад ОХУ-ын эрх баригчидтай уулзалт, хэлэлцээр хийх талаар РИА агентлаг мэдээллээ. Уулзалт хэлэлцээрийн сэдэв нь Газын зурваст гал зогсоох, хүмүүнлэгийн тусламж оруулах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудал байх юм.
Холбох бүлэг өчигдөр БНХАУ-д очиж, Бээжинд тус улсын эрх баригчидтай уулзалт хэлэлцээр хийсэн. Өнөөдөр Москвад саатаад маргааш Англи, Францад очиж Ерөнхий сайд Риши Сунак, Ерөнхийлөгч Э.Макрон нартай нь мөн асуудлаар хэлэлцээр хийх гэнэ.
Холбох бүлгийг байгуулах санаачилгыг энэ сарын 11-нд Эр Риядад болсон Лалын шашинт улсуудын хамтын ажиллагааны байгууллага, Арабын орнуудын лигийн хамтарсан чуулга уулзалтад оролцогчид гаргасан бөгөөд бүрэлдэхүүнд нь Турк, Индонези, Нигери, Иордан, Египет, Катар, Саудын Арабын төлөөлөгчид багтжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна