Монгол бүсгүйн амь насыг хөнөөсөн цагдаад хяналтын төхөөрөмж суулгажээ

Х.Батсайхан
2023/11/28

Монгол бүсгүй Ш.Алтантуяа агсныг хөнөөсөн хоёр алуурчны нэг Сирул Азар Умар хоёр хоногийн өмнө Австралийн шүүхээс суллагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Ш.Алтантуяа агсны аав энэ талаар Австралийн хэвлэлд ярилцлага өгч, алуурчныг сулласанд гомдолтой байгаагаа илэрхийлж байсан. Тэгвэл Сирул Азар Умарыг Австралийн шүүх сулласан ч биед нь хянах төхөөрөмжтэй бугуйвч суурилуулжээ.

Австралид хүн амь, хүчингийн хэрэгтэн, педофил, нийгэмд аюултай этгээдүүдийг суллагдсан хойно нь ч мэдрэгчтэй бугуйвч зүүж хянадаг журамтай юм байна.      



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна