Соёлын төвийн уулзалтад явсан иргэн амиа алдсан байдалтай олджээ

Х.Есү
2023/11/30

Ховд аймгийн Мянгад суманд 11.25-ны өдрийн 06:00 цагийн орчим иргэн Н сумын Соёлын төвд уулзалтад орохоор гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 12:25 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, сумын мэргэжлийн ангийн 35 хүн, ар гэрийн 20 хүнтэй хамтран 11.28-ны өдрийн 13:27 цагаас иргэн Н/63 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 11.29-ний өдрийн 15:20 цагт сумын төвөөс хойд зүгт 1.5 км зайтай “Цагаан-Овооны дунд тохой” гэдэг газраас цогцсыг олж Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна