Филиппиний алдартай жүжигчин, элэглэгч Жун Урбано энэ сарын 2-нд 84 настайдаа таалал төгсжээ. Хүү Крис нь олон нийтийн сүлжээнд энэ талаар мэдээлсэн байна.
Жун Урбано /Мануэль Урбано Жуниор/ нь 1939 онд төрсөн. Тэрбээр 1980-аад оны сүүлээр “Монголоос ирсэн ноён Шүүли”-гийн дүрээр үзэгчидтэй “уулзаж”, улс орныхоо тулгамдсан асуудал, улс төрийн талаар хошин өнгө аястай шүүмжлэл хийх болсон бөгөөд энэ дүрээрээ ихэд алдаршжээ. Түүнчлэн, “Монгол шарсан мах” /Mongolian barbecue/ нэртэй нэвтрүүлэг санаачлан хөтөлсөн нь тун ч амжилттай болж байсан аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна