"Их-7" бүлгийн дээд хэмжээний уулзалт цахимаар болно

Zuv.mn
2023/12/06

Японы Ерөнхий сайд Фүмио Кишида /2023.12.06/-ны орой “Их 7” бүлгийн дээд хэмжээний уулзалтыг цахимаар зохион байгуулахаар болжээ.

Уулзалтад Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський оролцоно.

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүногийн мэдэгдсэнээр, “Их 7” бүлгийн удирдагчид Украин, Ойрх Дорнодын нөхцөл байдал болон хиймэл оюун ухаан зэрэг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаж буй чухал асуудлуудыг авч хэлэлцэнэ. Цагаан ордны мэдээлснээр, уулзалт хаалттай горимоор явах аж. Японы тал цахим уулзалтын цагийг тодруулаагүй ч Цагаан ордны мэдээллээр, АНУ-ын Зүүн эргийн цагаар 09.30 /Улаанбаатарын цагаар 22.30/ цагт товлогджээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.192
    2023/12/07

    Eh delhii ireedui hoichiin toloo tevcheertei uildel hiih no zov

    Хариулах