“Их 7”: Япон улс Украинд 4.5 тэрбум ам.доллараар тусална

Х.Батсайхан
2023/12/07

Цахим хэлбэрээр болж буй “Их долоо”-гийн бүлгийн чуулганы үеэр Японы Ерөнхий сайд Фүмио Кишида Украинд 4.5 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болносоо зарлажээ.

Ф.Кишида мэдэгдэлдээ Украинд өгөх тусламжийнхаа нэг тэрбум ам.долларыг сүйдсэн дэд бүтцийг сэргээн засварлах, хүмүүнлэгийн чиглэлээр зарцуулна гэж онцолжээ. 4.5 тэрбум ам.доллар нь ерөнхийдөө Украин улсыг Дэлхийн банкнаас ахиу зээл авахад нь хэрэг болох чиглэлд зарцуулагдана гэж тэрбээр онцолжээ.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.