Хөгжмийн зохиолчийн охин аварга загасанд бариулж нас баржээ

Х.Батсайхан
2023/12/10

Мексикийн Сиутлан хотын наран шарлагын ойролцоо 26 настай эмэгтэй аварга загасанд барилж нас барсан харамсалтай тохиолдол гарчээ. Аварга загас довтлох үед тэрбээр таван настай охины хамт эргээс нэлээд зайдуу гарсан байсан бөгөөд махчин загас довтлох үед охиноо хийлдэг завин дээр гаргаж амжсан ч өөрөө бариулжээ.

Эргийн хамгаалалтынхан болж буй үйл явдлыг мэдэж, эмэгтэйг гаргаж авсан ч цус алдалтаас болж амиа алдсан байсан гэнэ. Сиутланы захиргаанаас гаргасан мэдэгдэлд эмэгтэйг уснаас гаргах үед нэг хөл нь тасарсан байдалтай байсан гэж тэмдэглэжээ.

Мариа Фернанда 
Мариа Фернанда Мексикийн нэртэй хөгжмийн зохиолч Анхель Мартинес Аррагенисийн охин байжээ. Сиутланы наран шарлагын газарт аварга загас хүн рүү дайрсан тохиолдол бараг гардаггүй. Мариа Фернандад тохиолдсон явдал сүүлийн 60 жилийн анхных гэнэ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.