БНХАУ-ын хувийн компани “LandSpace Technology” метан хийг түлш болгон ашигласан пуужинг амжилттай хөөргөж, гурван хиймэл дагуулыг дэлхийн тойрог замд оруулжээ. Тэдний хэрэгжүүлсэн “Zhuque-2 Y-3” хэмээх энэ төсөл цаашдаа метан хийн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг эерэг тал руу нь өөрчлөх боломжтойг олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Метан хийг түлш болгож ашиглах нь одоо түгээмэл хэрэглэж байгаа түлшнээс зардал хмд төдийгүй пуужинг олон дахин ашиглах боломжийг нэмэгдүүлдэг, байгаль орчин сөрөг нөлөө бага зэрэг давуу талтай юм байна.
Зөөкч пуужин “Zhuque-2 Y-3” өнгөрсөн бямба гарагийн өглөө 07.39 цагт Өвөрмонголын өөртөө засах орны Цюцюань дахь сансрын буудлаас хөөрж, дэлхийн тойрог замд амжилттай оржээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна