Байгаль орчны сэдэвтэй хамгийн алдартай зургийг та бүхэн харж байна. Галт уулын өрх, гуу жалгаар дүүрэн сарны хөндий дээгүүр дагуулынхаа сүүдрээс аажимхан мандан гарч ирж буй дэлхийн дүрс энэхүү хальсанд буужээ.
АНУ-ын сансрын уудмыг шинжлэн судлах төв 1968 онд сарыг судлах зорилгоор Аполлон-8 хөлгийг хөөргөсөн юм. Нислэгийн багийн бүрэлдэхүүнд багтаж явсан Уильям Андерс гэгч сансрын нисгэгч энэ гайхалтай зургийг авчээ. Сонирхолтой нь хөлгийн багийн хийж гүйцэтгэх ёстой ажлын төлөвлөгөөнд сарны тойрог замаас дэлхийн гэрэл зургийг авах ажил байгаагүй гэдэг.
"Аполлон
8" багийн гишүүд.
Зураг одоогоос 55 жилийн өмнөх Зул сарын баярын өмнө буюу 1968 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр авагджээ. Эх дэлхийн гайхалтай дүр зургийг хөлгийн багийг ахалж явсан Фрэнк Борман анх олж харжээ. Тэгээд хар цагаан хальсаар энэ гайхалтай агшны зургийг эхлээд авсан гэдэг. Зураг мэндлэх агшин хөлгийн дуу хураагуурт дараах байдлаар бичигдэн үлджээ.
Борман: Өө бурхан минь! Энэ зургийг хараач. Дэлхий дээшээ мандаж байна шүү дээ. Үнэхээр үзэсгэлэнтэй байгаа биз.
Андерс: Хөөе, хэрэггүй юм биш үү. Ажлын төлөвлөөнд ороогүй шүү дээ.
Борман /инээж/: Жим, чамд өнгөт хальс байгаа юу?
Андерс: За алив, надад нэг ороомог өнгөт хальс аваад ир...
Андерс “Хэрэггүй юм биш үү, ажлын төлөвлөгөөнд ороогүй шүү дээ” гэдэг үгийг нэлээд шийдэмгий хэлсэн байдаг. Хэрвээ Борман хөлгийн багийг ахалж байгаагүй бол ертөнцийн нэгэн гоо сайхныг хүмүүс үзэж чадахааргүй болох байж. Зургийг Борманы тушаалаар өнгөт хальсаар У.Андерс анх авсан бөгөөд дараа нь багийн өөр нэгэн гишүүн Ловелл хоёр кадр дарсан байна. Энэ зургийг 1979 онд АНУ-ын Шуудан харилцааны газар марк болгон хэвлэжээ.
Уильям
Билл Андерс
Олон судлаач “Мандаж буй дэлхий”-г “Дэлхий жижигхэн гэдгийг ойлгуулж, байгаль хамгаалах хөдөлгөөнийг эхлүүлсэн зураг” гэж үздэг. Байгалийн гэрэл зураг авдаг хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Гален Родуэл “Мандаж буй дэлхий” зургийг хүрээлэн буй орчны чиглэлээр авагдсан хамгийн чухал ач холбогдолтой гэрэл зураг хэмээн үнэлсэн байдаг. Өөр бусад судлаачид байгаль хамгаалах хөдөлгөөнийг чухам энэ гэрэл зурагнаас үүдэлтэй гэж нотлохыг ч оролддог билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.142
Сайхан зүйл бичсэнд баярлалаа.
Хариулах103.57.94.73
Mongol ulsiin tug haragdaj bh shig
Хариулах