ЦЕГ: Нэг сартай хүүхэд амиа алдсан хэргийг шалгаж байна

Х.Есү
2 цаг 42 минутын өмнө

16 настай охин нэг сартай хүүхдээ хөнөөсөн байж болзошгүй талаарх мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Нэг сартай хүүхэд нас барсан хэрэг гарч цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Хэргийн эцсийн дүгнэлт гараагүй байна" гэх мэдээллийг бидэнд өглөө. 

Харин цахим орчинд ээж нь хүүхдээ хөнөөсөн эсвэл хөхүүлж байх үедээ унтаж, улмаар хүүхэд бүтэж нас барсан байж болзошгүй гэх мэдээллүүд цацагдаад байгаа юм. Үүнийг цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаагаар эцэслэгдэн тогтоогдох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна