Ч.Дэлгэрмаа: ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны тэргүүн Н.Батцэцэгт залилуулж, нэг ч төгрөггүй болчихлоо

Т.Отгонсувд
5 цаг 37 минутын өмнө

Нийслэлийн Засаг даргын 236-р захирамжаар нийслэл дэх ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил хийгдсэн. Тухайн үед ТҮЦ эрхлэгчдийн нэгдсэн Төрийн бус байгууллага эсэргүүцэн, тэмцэж байсан. 

ТҮЦ эрхлэгчдийн эцсийн найдвар, итгэх хүн "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-ын тэргүүн нь байв. Гэтэл тухайн ТББ-ын тэргүүн Н.Батцэцэг ажлын байраа алдаж, хоногийн хоолноосоо салсан ТҮЦ эрхлэгчдийг залилж, хохироосон хэрэг гарчээ. Н.Батцэцэгт залилуулж, 15 сая төгрөгөөр хохирсон иргэн Ч.Дэлгэрмаа манай сайтын редакцид хандлаа. 

Ч.Дэлгэрмаа "Би 50 настай ТҮЦ ажлуулдаг байсан иргэн. 2025 онд нийслэлийн захирамжаар ТҮЦ нүүлгэж эхлэхэд "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-д нэгдсэн. Эднийгээ дагаад явж байвал ажлын байраа олж авч магадгүй, надад туслах байх гэж итгэсэн. 

Тавдугаар сараас ТҮЦ-ээ ч ачуулж, ажлын байргүй байхад холбооны тэргүүн Н.Батцэцэг "Манай ТҮЦ-ийг түрээслэх үү" гэхээр нь би 3 сая гаруй төгрөгөөр бараа авч эргэлдүүлсэн. Сар гаруйн хугацаанд тухайн мөнгөө гурав дахин өсгөчихсөн байсан. 

Мөн охиныхоо ээмэг, бөгжийг ломбардаад гурван сая гаруй төгрөгөөр тухайн ТҮЦ-ийн гадна талыг тоосгодож, засаж сайжруулсан. 

Ингээд долоодугаар сард ТҮЦ-ээ авъя гэхээр нь бараагаа тоолж тооцоогоо хийхээр болсон ч намайг байхгүйд ирээд тоолоод явчихсан. Н.Батцэцэг тоолсон баримт, дэвтрээ бидэнд харуулалгүй аваад явчихсан. 

Сүүлдээ ч холбогдож ч чадахгүй болоод, ярихаараа намайг хүний юманд шунасан авгай болгосон. 

Аргаа бараад би шүүхэд хандчихсан, баримтаа цуглуулаад явж байна. 

Төрийн бус байгууллагын нэрийг ашиглан хүмүүсийг залилаад сурчихсан энэ хүний талаар би сэрэмжлүүлэхээр та бүрхэнд хандсан. Н.Батцэцэг гэдэг хүн ояг үнэндээ ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийн төлөө бус хувийн эрх ашгийнхаа төлөө ТҮЦ эрхлэгч олон хүнийг хохироож байна. Энэ хүн өрөө нэг биш олон ТҮЦ-тэй. Энэ хүнийг цагдаа шүүх нь шалгаасай гэж хүсэж байна" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна