​ Нью Йорк хотын даргаар Уганда гаралтай хүн сонгогдлоо

Zuv.mn
1 цаг 43 минутын өмнө

АНУ-ын Нью Йорк хотын даргын сонгуульд 34 настай Зохран Мамдани ялалт байгуулжээ. Тэрээр АНУ-ын хамгийн том хотын анхны лалын шашинтай дарга болж байна. Ардчилсан намын гишүүн тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Сүүдэрт ороод байсан АНУ-ын улс төрд гэрэл тусгана” гэж мэдэгдсэн байна.

Зохран Кваме Мамдани 1991 оны аравдугаар сарын 18-нд Уганда улсын Кампала хотод төрсөн. Ардчилсан нам, Америкийн Ардчилсан социалистууд байгууллагын гишүүн. Сонгуулийн өмнөх кампанийн үеэр хотын нийтийн тээврийг үнэгүй болгох, түрээсийн орон сууцны үнийг тогтворжуулах, бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах, орон нутгийн сүлжээ дэлгүүр байгуулах зэрэг амлалт өгч сонгогдсон байна.    



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна