Мьянмарын их бууны сум БНХАУ-ын хотод тусаж, хүмүүсийг шархдуулсан асуудлаар Бээжин байр суурь илэрхийллээ

Х.Батсайхан
2024/01/05

Мьянмар улсын армийн санамсаргүй харвасан их бууны сум БНХАУ-ын Юннань мужийн Нан Тан хотод унаж, таван хүн шархдуулжээ. Мьянмарын талаас энэ нь алдаа байсан гэдэг мэдэгдэж, болсон явдалд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. өчигдөр хоёр улсын төлөөлөл энэ асуудлаар уулзаж ярилцсан бөгөөд БНХАУ-ын ГХЯ-наас шалтгааныг ултай судлах байр суурь илэрхийлжээ.

ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэньбиний хэлснээр  БНХАУ-ын тал Мьянмарын Засгийн газрын арми, зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн болж буйг анхааралтай ажиглаж байгаа аж. Мөн улс орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ гэж сануулжээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна