Израиль АНЭ-аас мөнгө гуйхад Ерөнхийлөгч нь “Украинаас ав” гэжээ

Х.Батсайхан
2024/01/09

Израилийн Ерөнхий сайд Бениамин Нетаньяху дайнаас болоод ажил орлогогүй болсон палестинчуудад “Ажилгүйдлийн тэтгэмж” маягаар олгох мөнгийг Арабын нэгдсэн Эмират улсаас гуйжээ. Түүний гуйлтыг сонссон АНЭ-ын Ерөнхийлөгч шейх Мохаммед бин Зайед аль-Нахайян Бениамин Нетаньяхуд "Зеленскийгээс мөнгө гуй" гэж ёжтойгоор хэлсэн гэнэ.

Түүний татгалзал болон түүнийгээ илэрхийлэхдээ гаргасан үйлдлийг шинжээчид “Газын зурвасын дайн дууссаны дараа ХАМАС-ыг солихоос бусад статус квог хэвээр хадгалах” Йерусалимын бодлогыг эсэргүүцсэн Арабын орнуудын байр суурьтай холбон тайлбарлаж байна. 

Арабын нэгдсэн Эмиратын албаны хүний хэлснээр, арабууд Газын зурвасын бүтээн байгуулалтад оролцоно, гэхдээ дайн дууссаны дараа өөрсдийн хүсэл эрмэлзлээр очих гэнэ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 178.174.229.45
    2024/01/10

    MUU LALRIIN ARAB MUNGUNDUU HAHAJ USEESEI. BAS UKRAINIIG TAVLAJ GNE MUU TERROIST CHIN

    Хариулах
    • 202.126.89.87
      2024/01/10

      Зөв ш дэ,Украинд маш олон жил жирийн орос хүмүүсийг алж хядсан,тэр хүмүүсийг Орос улс өмөөрч хамгаалж байгааг дэлхийн олон орны ухаантай хүмүүс мэдэж байгаа шүү