Германы фермерүүд Канцлер Олаф Шольцын төсөв хэмнэх бодлогыг эсэргүүцэх хөдөлгөөний хоёр дахь давлагааг өчигдөр эхлүүлжээ. Тэд ням гарагийн орой ойролцоох хотууддаа, түүний дотор нийслэл Берлинд трактортойгоо орж ирсэн бөгөөд өчигдөр өглөөнөөс гол замуудын хөдөлгөөнийг хаасан байна.
Тэд “5,500 трактор Мюнхен рүү очиж явна”, “Коттбус удахгүй энэ дэлхийгээс арчигдана”, “Чехтэй хиллэх хил хаагдсан”, “Фермерүүд байхгүй бол талх байхгүй” гэсэн бичигтэй лоозон барьж байгаа гэнэ. Берлиний Бранденбургийн хаалганы ойролцоо 600 трактортой фермерүүд цугларчээ.
Олаф Шольцын Засгийн газар төсвийн хэмнэлтийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарынханд үзүүлдэг дизелийн түлшний хөнгөлөлтөө цуцалсан нь тэднийг ийн гудамжинд гарч тэмцэхэд хүргэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.162
өөрийн биш хүний бөндгөрөөр ажиллаж буйн гайг иргэд нь амсуулж эхэлжээ. Аль ч улс оронд нэгдүгээрт. Эх орон, Ард түмэн байх ёстой.
Хариулах103.212.119.205
tsagaachdaasaa bolj suireh n de
Хариулах202.9.46.175
Европыг сүйрүүлж байгаа хоёр бол АНУ ЕХ хоёр.
202.9.46.218
Европын орнуудын эрх баригчид АНУ ЕХ хоёрын заавраар ардчилал хүний эрх гээд төсвийн мөнгөө дүрвэгсэд цагаачдад зарцуулаад өөрсдийн ард түмнээ тоохгүй байгаа нь маш харамсалтай. АНУ ЕХ хоёрын заавраар ажиллаж, ардчиллын замаар явбал европ сүйрэх юм байна.
Хариулах