Амазоны мөрний сав газраас эртний асар том хот олджээ. Эрдэмтэд уг хотыг өвс ногоо, хөв хаганд хучигдан нууц байдалд лавтай 1000 гаруй жил байжээ гэж эхний байдлаар үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл, одоогоор Амазоны сав газраас олдсон ямар ч хот балгадаас /Перугийн Мачу Пикчу зэрэг/ эртнийх гэдэг нь тодорхой байгаа ажээ.
Тиймээс хотоос олдох эх сурвалжуудыг судалснаар Амазоны сав газарт оршин байсан соёл иргэншлийн талаар маш их мэдээлэл, магадгүй одоо байгаа ойлголтыг орвонгоор нь эргүүлэх хэмжээний ч мэдээлэл өгнө гэдэгт эрдэмтэд эргэлзэхгүй байна.
Хотын байршил нь Эквадорын Упано дүүрэгт байх нэгэн галт уулын хөндийд бөгөөд магадгүй энэ эрсдэлтэй байршлаасаа болоод мөхөж сөнөсөн ч байж мэдэх гэнэ.
“Энэ хот бол одоогоор энэ бүс нутгаас олдсон хамгийн эртний хот балгад гэдгийг баттай хэлэх байна. Бид соёл иргэншлийг Европ талаас нь харж, үнэлж дүгнэдэг. Тэгвэл энэ хот бидний энэ ойлголтыг ч эргүүлж магадгүй” гэж хотыг илрүүлсэн эрдэмтдийн багийн ахлагч Стивен Ростейн ярьжээ.
Эхэнд дурдсанчлан, уг хотод хүн оршин амьдрахаа болиод 1000 жил болсон. Харин анх байгуулагдсан хугацааг нь эрдэмтэд 2500 жил гэж багцаалж байна. Оршин суугчдыг нь 10,000-100,000 гэж таамаглажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна