АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп БНН-аас энэ жилийн сонгуульд өрсөлдөхөөр горилогчдын дунд явуулсан анхны сунгаанд хамгийн өндөр санал авчээ. Айова мужид болсон санал асуулгад оролцогсдын 50 орчим хувь нь түүнийг сонгуульд өрсөлдвөл дэмжихээ илэрхийлсэн байна.
Флорида мужийн амбан захирагч Рон ДеСантис, НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч байсан Никки Хейли нар хоёр, гуравдугаарт оржээ. Бизнесмэн Вивек Рамасвами, Арканзас мужийн амбан захирагч Аса Хатчинсон нар удаалсан байна.
Д.Трамп сунгаа болохын өмнөхөн хийсэн мэдэгдэлдээ “Дэлхийн улс орнууд “Дэлхийн гуравдугаар дайн”-д хэзээ ч одоогийнх шиг ойрхон ирж байгаагүй” гээд Жо Байдены өнгөн дээр АНУ сул дорой, идэвхгүй улс болж хувирсан. Тэр бас ард иргэдийнхээ санаа бодлыг хэзээ ч сонсож байгаагүй” хэмээн одоогийн Ерөнхийлөгчийг муулжээ.
Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн сарын 10-нд хийсэн мэдэгдэлдээ “Д.Трамп дахин Ерөнхийлөгч болбол АНУ-д олон аюул занал учирна. Тэрбээр юун түрүүнд АНУ-ын ардчилалд заналхийлнэ” гэж онцолж байв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.111
Ганц дайчин ганцаардахгүй. Трамп биe дааж дэвшсэн бол амлалтдаа хүрч дахин сонгогдоно
Хариулах202.9.46.134
Трамп2024
Хариулах