АНУ-ын БНН-ын гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшихээр өрсөлдөж байсан Арканзас мужийн амбан захирагч Аса Хатчинсон сонгуулийн кампанит ажлаа зогсоож, нэрээ татжээ.
Айова мужид болсон эхний сунгаанд нам доторх өрсөлдөгч Доналд Трамп нь бусдаасаа илт давуу ялсны дараа тэрбээр дээрх шийдвэрийг гаргасан байна. “Өнөөдрөөс сонгуулийн кампаниа зогсоож, Арканзас руугаа буцлаа” гэж А.Хатчинсон мэдэгджээ.
А.Хатчинсоноос өмнө өөр нэг нэр дэвшигч болох Вивек Рамасвами мөн Айовагийн сунгааны дүн гарсны дараа нэрээ татаж, Доналд Трампыг дэмжихээ илэрхийлсэн билээ.
Айовагийн сунгаанд БНН-ын зургаан нэр дэвшигч оролцсоноос Д.Трамп ганцаараа 50 орчим хувийн санал авч, таван нэр дэвшигч үлдсэн саналыг хуваасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна