Б.Цэрэннадмид: Малчин өрхүүдэд эдийн засгийн хувьд ээлтэй аялал жуулчлал хөгжүүлэхэд анхаарч байна

Х.Батсайхан
2024/02/02

“Монголын эдийн засгийн чуулган-Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” форум үргэлжилж байна. Форумын Төвийн бүсийн салбар хуралдаан Дуур бүжгийн мэрдмийн театрт болж байгаа бөгөөд панелистаар суусан Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэнадмидын бүсийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх асуудлаар илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.       

“Манай бүсийн аймгуудын хувьд иргэдийн орлого ерөнхийдөө ижилхэн, ерөнхийдөө бага байгаа. Энэ нь нийт өрхийн ихэнх нь мал аж ахуй эрхэлдэгтэй тодорхой хэмжээгээр холбоотой. Тиймээс малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж ажиллах шаардлагатай. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, нэмүү өртөг шингээх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах гэх мэть асуудлууд бий.

Аялал жуулчлалаас олох орлогыг малчин айл өрхүүддээ ээлтэй байдлаар зохион байгуулах чиглэлээр тодорхой санаачилгуудыг гаргаж ажиллаж байна. Үр дүн гарахаар юм билээ.

Архангай аймгийн хувьд улсын хэмжээнд дутагдалтай байгаа эмч, эмнэлгийн ажилчдыг бэлтгэх, эдийн ургамлыг тарималжуулах, нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байгуулах гэх мэт ажлыг хийх хэрэгцээ байна” гэв.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна