Эдийн засгийн суурь хүчин зүйлсийн нэг бол төгрөгийн ханш юм. Улс төр, эдийн засгийн хүндрэл үүсэх үед хамгийн их савладаг зүйл бол төгрөгийн ханш.
Тэгвэл манай улсын гадаад валютын албан нөөц таван тэрбум ам.долларт хүрсэн болон экспорт нэмэгдсэнтэй холбогдуулан төгрөгийн ханш бага багаар чангарсаар байна.
Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар өнөөдөр 3499.92 төгрөгтэй тэнцэж байна. Ганцхан доллартай харьцах ханш чангарсан уу гэвэл үгүй. Франк, Евро, Крон, Фунт зэрэг томоохон мөнгөн тэмдэгтүүдтэй харьцах төгрөгийн ханш чангарсаар байгааг доорх хүснэгтээс харж болох юм.
Энэ талаар Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа ийн илэрхийлжээ "Энэ бол сайн үзүүлэлт бас олон ажлын үр дүн юм. Жил гаруйн өмнө Эдийн засаг хөгжлийн сайдаар томилогдож байхад 1 доллар 3550 төгрөг орчим болчихсон, гурван ч ханштай, доллар олддоггүй байсан. Нүүрсний хулгайчдын увайгүй үйлдэл төгрөгийн ханш унахад их нөлөөлж байсныг нүүрсээ биржээр зарж, ил тод байдлыг ханган, онцгой дэглэмээр ажиллаж эхэлснээс хойш хүмүүс сайн ойлгодог болсон." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.21
сайн байна ядахдаа 3000 болчихвол
Хариулах