АНУ цэргийн бааз руу нь довтолж, гурван цэргийн аминд хүрсний хариу болгон Ирак, Сирийн нутагт 85 байршилд агаараас цохилт өгсөн билээ. АНУ-ын Батлан хамгаалахын сайд энэхүү цохилт нь цэргийн бааз руу довтолсны хариуд авах арга хэмжээний “Зөвхөн эхлэл” гэсэн эрс хатуу мэдэгдлийг хийгээд буй. Тэдний энэхүү довтолгоо тус бүс нутагт Израиль-Палестин, АНУ, Йемений хооронд өрнөж байсан зөрчил, зэвсэгт мөргөлдөөнийг Сири, Ирак гэсэн хоёр улсаар тэлсэн бөгөөд НҮБ-ын тэргүүн Антониу Гутерриш өчигдөр үүсэж буй нөхцөл байдалд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл Иран улс энэ тал дээр байр сууриа илэрхийлж, Сири, Ирак руу довтолсон нь АНУ-ын хувьд стратегийн маш том алдаа гэж мэдэгджээ.
АНУ Ираны нутагт цохилт өгөөгүй ч цэргийн бааз руу хийсэн довтолгоог Ираны дэмжлэгтэйгээр хийсэн гэж албан ёсны мэдэгдэлдээ дурдсан нь Ираныг ийнхүү асуудалд татан оруулж байна.
Үүний өмнө цохилтод өртсөн Ирак улс АНУ-ын цохилтод өртөж амиа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэн гурав хоног үндэсний гашуудал зарлаж, АНУ-ын үйлдлийг бүс нутгийн аюулгүй байдалд гамшиг тарих үйлдэл хэмээн мэдэгдээд байсан юм.
Ойрхи Дорнодтой холбоотой асуудалд ийнхүү Иран, Сири, Ирак нэмэгдэж байх зуурт Британи, АНУ-ын хамтарсан нисэх хүчин өчигдөр Йеменд дахин цохилт өгсөн. Ойрхи Дорнодтой холбоотой хямрал ийнхүү өргөжих, хурцдах байдлаар өрнөж байгаа нь бүс нутгийн хэмжээний томоохон дайн руу хөтлөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.
Пентагоны хүч Иракийн дөрөв, Сирийн гурван байршил, нийт 85 объектод цохилт өгсөн гэж мэдэгджээ. Цохилтын улмаас зөвхөн Иракт 16 хүн амиа алдсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.10.23.120
Муу лалуудыг газартай тэгшил.
Хариулах