Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн “Б” нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд:
15.2 дугаар зүйл.Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах
Хэвлэх
1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;
1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;
1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа:
2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан;
2.2.төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан;
2.3.төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.102
tsagdaanar uursduu huntei atsalj haritsan zuruuleed adilhan atsalj haritshaar torgood shaajgaadaa lalaruud
Хариулах202.131.238.26
чам шиг бүх юм нь ац болсон ац шиг нөхөр юм биш үү
103.41.93.169
Соёлтой бай