Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржийн Х платформд тавьсан “жиргээ” цахим орчныг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын сэтгүүлч Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Украинд цэргийн ажиллагаа явуулах болсон нэг үндэслэлээрээ “Түүхэн газар нутгийнхаа зарим хэсгийг буцааж авах” гэсэн шалтгаан нэрлэсэн юм.
Ц.Элбэгдорж тэрхүү шалтгааныг нь шүүмжилж, 15 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний газрын зургийг оруулан, ““В.Путин ярилцлага өгсний дараа би Монголын эзэнт гүрний үеийн газрын зургийг оллоо. Гэхдээ санаа зоволтгүй. Бид энх тайванч, эрх чөлөөтэй улс” гэж бичсэн юм.
Экс ерөнхийлөгчийн эл жиргээг барууны хэвлэлүүд сэвж, олон сая хүнд хүргэсэн. Тэгвэл хятадуудын зүгээс мөн В.Путинаас түүхэн газар нутгаа нэхэх хүмүүс гарч ирсэн байна.
Хятад гаралтай, АНУ-ын жүжигчин Роберт Ву Х платформд “Оросууд бидэнд Владивостокийг 100 гаруй жилийн өмнө булаасан асар өргөн уудам нутгийн хамт эргүүлж өгөх ёстой” гэж бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.115
ЭЛБЭГДОРЖИЙН ЗӨВ. ТҮҮХЭН ГАЗРЫН ЗУРГЫГ ДЭЛГЭСНЭЭР ОРОСЫН ТҮҮХЭН ГАЗАР НУТГИИЙН ХЭМЖЭЭГ ДЭЛХИЙ ДАХИНД ИЛ БОЛГОСОН. ӨНӨӨГИЙН ОРОСЫН ДИЙЛЭНХ НУТАГ ДЭВСГЭР БОЛ ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ ОРНУУДАА ХЭРХЭН ЭЗЛЭН ТҮРЭМГИЙЛЖ БАЙСНЫ НОТОЛЛГОО БОЛЖ ХАРАГДАЖ БНА. МӨН, ХЭРВЭЭ ТҮҮХЭНД ЭЗЭЛЖ БСАН ОРНУУДАА МАНАЙХ ГЭЖ БОЛДГЫН БОЛ ОРОСЫН ГАЗАР НУТАГ Ч ГЭСЭН МОНГОЛЫНХ БОЛНО ШҮҮ ДЭЭ ГЭЖ ПҮТЭНИЙ АМЫГ ТАГЛАЖЭЭ. ХЯТАДЫН ТУХАЙД, ОРОСЫН БОДЛОГОТОЙ БАРАГ АДИЛХАН ТУЛ ЭЛБЭГДОРЖИЙН ХАРИУЛТ МӨН Л АДИЛХАН УТГАТАЙ БӨЛГГӨӨ!
Хариулах202.55.188.41
ЭРГҮҮ ЮМ УУ ХААШАА ЮМ, ЧИ ХЯТАДЫГ ДЭМЖИЖ БАЫГААМ БНА Ч ГЭХ ШИГ. ЭЛБЭГДОРЖИЙН ПҮТЭНД ӨГСӨН ХАРИУЛТ ХЯТАДУУДАД МӨН Л АДИЛХАН УТГАТАЙ БӨЛГӨӨ ГЭЖ БХАД. ЮМНЫ УТГЫГ САЙН ОЙЛГОЖ БЖ ХАРИУ БИЧИЖ БАЙ, ЗА ЮУ? К КК
124.158.70.178
чи хятадыг дэмжиж байгаам байна.
202.9.47.34
Хятадууд ийм юм бичиж байгаагаасай ичих хэрэгтэй.
Хариулах66.181.178.197
хээх дэлхий даяараа юу болохнов ээ, бурхан минь
Хариулах