“Fitch” манай улсын эдийн засгийн өсөлтийг 4 хувь байна гэж таамаглажээ

Х.Батсайхан
2024/02/14

“Fitch Ratings” зээлжих зэрэглэлийн агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг "В" ангилалд багтааж, хэтийн төлвийг тогтвортой гэж үнэлжээ. Харин эдийн засгийн өсөлтийг 4 хувь гэж үзсэн нь бидний төсөөллөөс бага болсон байна.

Ашигт малтмал, түүхий эдийн экспортоос гол орлогоо олдог манай улс өнгөрсөн жил эдийн засгаа 6.9 хувиар өсгөсөн. Тээвэр, логистикийн нөхцөл байдал таатай болж байгаа учир 2024 онд өсөлтөө 6 орчим хувьд барих зорилтыг тавиад байгаа билээ.

Тус агентлаг мөн эдийн засгийн эерэг байдал, өсөлт төсөв тэлдэг сонгуулийн жилтэй давхацсан нь цаашдаа сорилт болж магадгүй анхааруулсан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна