Эрдэнэсант суманд зам гаргах ажил эхэлж, малчид өвс тэжээлээ зөөх боломжтой болж байна

Zuv.mn
2024/02/22

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан Засгийн газрын Төвийн бүсийн томилгоот бүлэг өвөлжилт нэн хүндэрсэн Төв аймгийн 6 суманд энэ 7 хоногт ажиллалаа. 

Ажлын хэсэг ЗГ-аас олгож буй хүнс өвс тэжээл, эрүүл мэндийн багцын тусламжийг малчдад хүргэлээ. Мөн цасанд боогдсон малчдыг төв сууринтай холбох, замыг нээхэд нэн түрүүнд анхаарч ажиллав.

 Тухайлбал хөрлөж хатуурсан, мөстөж зузаарсан цасыг цаг алдалгүйгээр өндөр хүчин чадалтай техник хэрэгсэл ашиглан сэтэлж, гаргах хэрэгтэй байна. Иймээс Эрдэнэсант суманд ажиллах үеэрээ газар дээр нь шийдвэр гаргаж Дархан-Уул аймгийн ОБГ-ын тусламжийн 2 ковш машиныг дайчилж,өнөөдрөөс зам гаргах ажил эхэлж байна. Ингэснээр малчид, орон нутгийн иргэд төв суурин газар хооронд чөлөөтэй зорчиж, өвс тэжээл, хүнсний нөөцөө базаах, тусламж үйлчилгээ авах боломж нээгдэнэ.

Бүс нутгуудад үүссэн цас мөсний зузааныг энгийн техникээр сэтлэх, зам гаргах боломжгүй байгаа учраас ковш, автогрейдер гэхчлэн хүнд машин механизм ашиглахаас өөр гарцгүй байна. Иймд ажилласан сумууддаа хамгийн түрүүнд зам гаргах машин техник, шатахууны асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна