Киргизстан улсын Усны нөөц, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн сайд Бакыт Торбаев Монгол Улсаас Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд сурталчлах хэтийн төлөвийн талаар ярилцаж, Киргизийн тал 18 тонн ноосыг органик бордоо болгон боловсруулах зорилгоор Монгол Улсад экспортлоход бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Манай талаас мал эмнэлгийн аюулгүй байдал, малын гаралтай бүтээгдэхүүний чанарын хяналтын асуудалд онцгой анхаарал хандуулж, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн алба, Мал эмнэлгийн ерөнхий газар, Киргизын ижил чиглэлийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулах асуудлыг тавьжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.234
зочин Дэлхийд ч мөн шившиг болж байна даа . 70 сая малтай улс шүү дээ! ийм юм ярихаас ичээч!!!Улс эх орондоо нэн хэрэгцээтэй бусад чиглэлээр хамтран ажиллах юм сэтгэж чаддагүй ээ? Ер нь бид чинь ямар хүмүүсийг сонгочихоод уйлан дугараад сууж байгаагаа бодох цаг нэгэнт болжээ. Эрх биш бидний дунд улс орноо,газар нутгаа,хөгжил дэвшлээ ,ард иргэдээ бодсон холч ухаантай,мэдлэг чадвартай, боловсрол өндөртэй олон олон залуучууд байгаа гэдэгт итгэж б/а. Мөнгөөр сонгууль хийхийг ер нь болих хэрэгтэй. цөөхөн монголчууд маань сурталчилсан , үгүйгүй хэн нь хэн бэ гэдгийг сайн мэднэ!!! сонгогдох хүмүүсийн танилцуулга байхад хангалттай!!!
Хариулах59.153.114.227
Монголыг сайхан доромжилж байна
Хариулах202.21.107.68
Хэн ах дүүсээрээ баяжихын тулд хийх нь вэ. Намайг аваарай. Монголын үнэгүй хаягддаг ноосыр түүгээд тушаая.
Хариулах202.21.108.77
Монголоор дүүрэн хонины ноос байгаа шүү...
Хариулах37.169.149.208
Ноос монголдзүгээр хаягдаад бна гээ биз дээ.
Хариулах43.228.129.162
Энэ дэмий санал байна өөрсдөө ноосоороо бордоо хийцгээ
Хариулах202.9.46.246
Өөрсдийнхөө ноосыг яая гэж байхад . . .
Хариулах