Улс орнуудын нийтийн тээврийн жолооч нарын цалин

Х.Батсайхан
2024/03/05

Нийтийн тээврийн салбарын цалингийн цэсэнд өөрчлөлт орж, жолооч нарын цалинг сард 3.5 сая төгрөг буюу 1000 орчим ам.доллар болгосноо өнөөдөр Нийслэлээс зарлалаа. Үүнтэй холбоотойгоор дэлхийн улс орнуудад нийтийн тиээврийн автобусны жолооч нар хэдий хэмжээний цалин авч байгаа мэдээллийг хүргэж байна.  

Mintsalary.com байгууллагын 2024 оны судалгаагаар, нийтийн тээврийн жолоочид хамгийн өндөр цалин өгдөг улс бол Швейцарь аж. Араас нь Исланд, Монако, Люъсембург гэх мэтээр жагсжээ.  

Харин манай улс жолооч нарынхаа цалинг 3,500,000 төгрөг буюу 1000 ам.доллар болгосноороо ОХУ-аас илүү гарч, БНХАУ-тай нэг түвшинд очжээ. Бүс нутгийн "стан"-уудтай харьцуулахад заримаас даруй хоёр дахин илүү болжээ.   


Хамгийн өндөр цалинтай 20 улс 

Жолооч нарын дундаж цалин /mintsalary.com/

ОХУ 420-570 ам.доллар

Вьетнам 360-480 ам.доллар

БНХАУ 750-1,100 ам.доллар

Чили 1,300-1,700 ам.доллар

Беларусь 440-590 ам.доллар

Киргизстан 240-320 ам.доллар

Узбекистан 250-360 ам.доллар

Тайланд 440-590 ам.доллар

Туркменистан 420-570



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.117.215
    2024/03/05

    ер нь монголчууд тэр их баялагтай мөртлөө ард иргэд тачир амьдардаг нь сонин. хэдхэн айл идээд хүртэаэд байгаа нь нүгэлтэй

    Хариулах
  • 202.131.238.26
    2024/03/05

    одоо эмч, багш гээд бусад төрийн албан хаагчдын цалинг оруул

    Хариулах