Япончууд монгол адууны мах иднэ

Zuv.mn
2024/03/07

Азидаа хамгийн томд тооцогддог “Foodex Japan-2024” олон улсын үзэсгэлэн яамрмаг Токио хотноо болж байна.

Үзэсгэлэнд манай улсаас “Дүүрэн фүүд”, “Макс фүүд”, “Булган мах маркет”, “Газар шим”, “Дорнод мах маркет”, “Силк рөүд трейдинг”, “Стандарт фүүд”, “Тэсо”, "Дэй чаннел”, “Монэнзим Мед”, “Рефлекс” зэрэг компаниуд оролцож байгаагаас “Булган мах маркет” компани монгол адууны мах болон дайвар бүтээгдэхүүнийг Японы зах зээлд нийлүүлэх гэрээнд Японы импортлогч талтай байгуулжээ. Ингэснээр япончууд монгол адууны мах хүнсэндээ хэрэглэх боломж бүрдэж байгаа юм. Хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч Японы стандарт шаардлагыг Монголын компани хангаж, гэрээ хийсэн нь энэ удаагийн “Foodex Japan-2024” үзэсгэлэнд манайхны гаргасан гол амжилт болох нь ээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.32
    2024/03/08

    Махны салбарт япончуудтай хамтарч япон руу мах экспортолдог болчихмоор байна.

    Хариулах
  • 66.181.182.139
    2024/03/07

    Ulam ikh amjilt gargaarat

    Хариулах