Үнэ нэмсэн, хохирсон хоёрын эсрэгцэл

Х.Батсайхан
2024/03/15

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурилын үнийн өсөлт болон бусад асуудлаар шаардлага хүргүүлэхээр өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Сонирхолтой нь, “Үнэ ханшаа үндэслэлгүй өсгөсөн” нь мэргэжлийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон гэх гурил үйлдвэрлэгчид буюу Газар тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчид яг зэрэг гурилын татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийхээр болсон байна.

Үйлдвэрлэгч, хэрэглэгчид мэдээж, зовлон бий. Харин төр үүнд ямар үүрэгтэй оролцож байгаа вэ гэдэг асуултад өнөөдөр бага ч гэсэн хариулт өгөх бололтой.   

Гурил үйлдвэрлэгчид ган гачигтай жил ургац алдаж хохирдгийг бүгд мэднэ. Тэгвэл нар, хур тэгширч, их ургац авсан жилээ бас хямардаг гаж байдал тогтсоныг бид 2022 онд мэдэж авч байлаа. Тэр жил "Монголын Тариаланчдын Үндэсний Холбоо" ТББ-ын V чуулган хуралдахад дэд ерөнхийлөгч нь “Өнгөрсөн жил Монгол Улс сүүлийн 20 жил байгаагүй их хэмжээний ургац авсан. Гэтэл бидний тарьж ургуулсан бүтээгдэхүүн маань борлогдоогүй, будаа маань үтрэм дээрээ хучаастай байна. Тариалалтаа хийх мөнгөгүй болчихлоо. Хүнсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхгүй бол бид цаашдаа юугаар хооллох вэ гэдэг асуудал үүснэ. Өнгөрсөн жил бид 40-50 мянган тонн тэжээл тарьж ургуулсан. Улсын нөөцөд жил бүр өвс тэжээл бэлтгэдэг. Тэрийг хүртэл худалдаж авахгүй байна. Өнөөдөр улсынхаа зүүн хязгаараас баруун хязгаар хүртэл тариалангийн талбайн дагуу олон мянга тонн өвс хураалгаатай байгаа. Ковидын үед хүнсний аюулгүйн нөөц бүрдүүлэх Засгийн газраас гаргасан бодлогыг бид нар дэмжсэн. Асуудлыг шийдвэрлэх саналуудыг тус, тусад нь Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-д гаргаж тавина” гэж ярьж байв.    

Хэдэн жилийн өмнө, “Атрын III аян”-аар боломжийн ургац хураадаг болсны дараа газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчид хоорондоо толхилцож, аянаар олсон амжилтаа үгүй хийх дөхөж байсан. Газар тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгч бол угтаа бие, биенээсээ хамааралтай байтал тариаланчид нь “Тэгвэл энэ жил буудай тарихгүй, рапс тарилаа шүү” гэж айлгаж байв.

 Газар тариалан, гурилын асуудалд төр хэтэрхий оролцсоны нэг гай нь энэ юм болов уу. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.193
    2024/03/17

    Эгэл олон Хямд, чанартай гурил олдож бвал хэнийх нь сохин биш. МАН-хнаараа импорт гурилыг хааж, Монопол үнэ тогтоож олныг 2 жил шулж бгаа энэ компаниудыг устгах хэрэгтэй шүү…. Чимээгүй бх аваас мөнгөний төлөө 3 сая хүнийг сэгсэрч дуусгалаа. Импортын хязгаарыг даруй цуцлахгүй бол МАН-д санал өгч хэрэггүы шүү

    Хариулах
  • 103.212.118.221
    2024/03/16

    Монгол хүний амиа хичээсэн шунал бүх зовлонгын үндэс.

    Хариулах