Сөүлийн оройн нислэгээр хоёулаа зорчвол нэг нь үнэгүй ниснэ

Х.Батсайхан
2024/04/01

МИАТ ТӨХК өнөөдрөөс энэ сарын 30-ныг дуустал Сөүл чиглэлийн оройн нислэгүүддээ 1+1 үнэгүй тийзийн урамшуулал зарлажээ.

Өнөө оройноос эхлэн хоёр зорчигч хамтдаа тухайн чиглэлийн оройн нислэгүүдэд тийз худалдаж авах тохиолдолд эхний зорчигч тийзийн үнээ бүрэн төлж, хамт зорчих нэг зорчигч нь зөвхөн такс, хураамж төлөөд ҮНЭГҮЙ тийзээр зорчих боломжтой.юм байна.

Урамшуулалд хамрагдаж буй зорчигчдын явах, ирэх нислэгийн өдрүүд нь ижил байх шаардлагатай. Бусад хөнгөлөлтүүдийг давхардуулан эдлэх боломжгүй. Мөн үнэгүй тийзээр зорчиж буй зорчигчид Blue Sky Mongolia миль хуримтлагдахгүй, суудлын тоо хязгаартай байх юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна