Иран: Израиль руу хийх манай довтолгоо дууссан

Х.Батсайхан
2024/04/14

Иран улс өчигдөр Израиль руу гаруй дроноор довтолсон билээ. Тэгвэл НҮБ дахь Ираны төлөөлөгч энэхүү довтолгоо нь Израилийн тал Сирийн Дамаск дахь Ираны Консулын газар руу довтолсны хариу арга хэмжээ байсан бөгөөд одоо дууссан гэж мэдэгджээ.

Гэхдээ Израиль улс дахиж алдаа гаргавал хариуг нь илүү хүндээр барих болно гэж тэрбээр хэлсэн байна.

Иран улс Израиль руу 200 гаруй дроноор довтолсон бөгөөд эдгээр дронуыг Ойрхи Дорнодод байрлуулсан АНУ-ын пуужингаас эсэргүүцэн хамгаалах систем устгаж эхэлсэн гэдгийг Цагаан ордны эх сурвалж өчигдөр баталсан юм. 

Дронуудаас байндаа туссан эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 188.33.233.225
    2024/04/14

    Иран айгаад дуусаа гэдгээ яаран хэлжээ кккк

    Хариулах