Монгол Улс гаднын банкуудыг оруулж ирэх сонирхолтой байгаа бөгөөд энэ боломж бүх улсад, тэр тусмаа ОХУ-ын банкуудад нээлттэй талаар “Тасс” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн сурвалжлагч “Монголбанк”-ны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцах үед тэрбээр дээрх байр суурийг илэрхийлсэн байна.
“Бид бусад улсын банкийг оруулж иэрх асуудалд нээлттэй хандаж ирсэн. ОХУ-ын банкуудад ч энэ боломж бий. ОХУ-аас 2001 онд "МЕНАТЕП Санкт-Петербург" банк анхлан Монголд салбараа нээж байсан. Гэхдээ жилийн дараа хаагдсан юм. Дараа нь ОХУ-ын бизнесмэн Монголд “Чингис хаан” нэртэй банк нээж байлаа. Гэхдээ одоо энэ банк 100 хувь монголчуудынх болсон” гэж тэрбээр ярьсан байна. Монгол Улсад одоогийн байдлаар 12 банк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд бүгд дотоодынх юм. Гаднын улсаас БНХАУ-ын хоёр том банкны салбар ажилладаг гэсэн мэдээллийг Б.Лхагвасүрэн “Тасс”-ын сурвалжлагчид өгчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
37.166.62.201
Орос хятадууд монголд сайн зүйл хийхгүй
Хариулах