Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор Ашигт малтмалын тухай хуульд саяхан оруулсан нэмэлт өөрчлөлт дэлхийн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдыг цочроосон талаар Ассошиэтэд Пресс агентлаг мэдээлжээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр, ашигт малтмалын төслийн 50 хувийг ямар нэгэн нөхөн төлбөргүйгээр эзэмших эрхийг төрд олгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшлийг 34 хувиар хязгаарлаж, үлдсэн хэсгийг хүчээр худалдаалах заалтууд орж ирсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдыг цочроосон гэж уг мэдээлэлд бичсэн байна.
Уул уурхайн салбарт тавих төрийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор хийсэн энэхүү өөрчлөлт нь хөрөнгө оруулагчдад анхааруулга болж, цаашид хөрөнгө оруулалт хийхгүй байх нөхцлийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь улс орны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх хэмжээнд байгааг уг мэдээлэлд онцолжээ.
Зөвхөн ирээдүйд хийгдэх хөрөнгө оруулалтыг зогсоогоод дуусахгүй, одоо уул уурхайн төсөл хэрэгжүүлж байгаа компаниудад ойлгомжгүй байдал үүсгэж, төслөө цаашид хөгжүүлэх хүсэл эрмэлзэлд нь сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд энэ нь салбарын хөгжлийг зогсонги байдалд оруулах таагүй нөлөөг үзүүлэх нь тодорхой болоод байна.
Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох байр суурийг эзэлдэг. Тийм ч учраас хөрөнгө оруулалтыг татахыг эрмэлзэж байгаагаа эрх баригчид байнга зарладаг. Эрсдэл өндөртэй салбарт өөрсдөө эрсдлээ үүрээд орж ирэх гаднын хөрөнгө оруулагчдыг олноор оруулж ирэх нь энэ салбарын хөгжил, өсөлтийг тогтвортой хангах гол нөхцлийн нэг. Гэвч хуулийн өөрчлөлтөөр энэ нөхцөл үгүй болж, уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын анхаарлаас Монгол Улсыг “арчих” хор уршигтай гэдгийг эдийн засагчид шүүмжлэн ярьж байна хэмээн уг мэдээлэлд бичжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
124.158.112.201
Lobbyd avtaj bolohgui shu. Husvel amerik avstrali kanadad hurungu oruulaachee. Bid hoich uedee uldeeh damjuulah uuregtei temuul bn
Хариулах103.10.23.120
Малнууд хүрзээ бариад газраа ухаарай даа.
Хариулах66.181.189.102
За ингээд Улсаараа сүйрч. ХО гүйгээр хөгжсөн нэг ч улс дэлхийд бхгүй. Поп улс төрчид, малнууддаа таарсан хууль гаргах юм даа.
Хариулах139.5.216.107
За сайн Байна, Гадныхнаар газраа ухуулах ямарч шаардлага байхгуй
Хариулах