Д.Амарбаясгалан: Дотоодын үйлдвэрүүд хэрэгцээ хангаж чадахгүй байгаа учраас импортын цементийн татварыг буулгасан

Zuv.mn
2024/05/01

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг таницуулах үеэр сэтгүүлч импортын цементийн татварыг бууруулсан шийдвэрийн шалтгааныг асуусан. Түүний асуултад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Баялгийн сангийн хөрөнгийг ипотект оруулснаар барилгын салбар идэвхжиж, эрэлт өсөх нь тодорхой байгаа. Гэтэл дотоодын үйлдвэрүүд хэзээ ч хэрэгжээг найдвартай хангах хэмжээнд үйлдвэрлэл явуулж байгаагүй. 

Тодруулбал, дотоодын хэрэгцээ 1.6 сая тонн байхад үйлдвэрүүд нийлээд 1.4 сая тонныг дөнгөж, данган үйлдвэрлэдэг байсан. Энэ нь дотоодын зах зээл дээр байнгын хомсдолтой байж, үнэ өсөх нөхцлийг бүрдүүлж байсан юм. Тиймээс энэ зохицуулалтыг хийсэн” гэж хариулав. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна