МАН үндэсний үзэлтэй, эх оронч гишүүдээ хавчиж эхэлсэн үү ?

Zuv.mn
2024/05/19

Намууд 2024 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах хугацаа 05-р сарын 20-оор буюу маргааш дуусгавар болно. Гэвч бүлэглэл, фракцууд нэгнээ шахан хавчих, нэр дэвшүүлэхгүй байх арга тактик боловсруулж, хор найруулах ажиллагааг шаргуу хийж эхэлжээ. Тухайлбал, эрх баригч МАН дотор Оюутолгойн гэрээг сайжруулахыг байнга сануулдаг, монгол ажилчдын цалинг нэмэхийг сануулдаг цөөн гишүүдээ хавчиж эхэлсэн аж. 

Харин энэ ажиллагааг Оюутолгойн луйврын гэрээг хийлцэхэд гар бие оролцсон, гадны гар хөл болсон Ч.Хүрэлбаатар, С.Баяр нар болон АН-аас С.Баярцогт нартай хамтран нам дамжин лоббидож байгаа гэх мэдээлэл байна. Тэд Оюутолгойн гэрээг сайжруулахыг сануулж буй зарим гишүүдээ хавчиж, намын даргадаа ил далд шургаас хийж буй аж.

Оюутолгойн уурхай монголын хамгийн том уурхай ч улсын төсвийн 3 хувьд хүрэхгүй төсөв бүрдүүлж, монгол ажилчид нь гадаад ажилчдаас хэд дахин бага цалингийн үнэлэмжтэй байсаар байна. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдын ажлаа авангуутаа Оюунтолгойн гэрээг монголд ашигтай болгож өөрчилнө гэдгээ мэдэгдэж, шүүхэд хандаад байгаа юм. 

Харин УИХ дээр Оюутолгойн асуудлыг сөхөж, монголд ашигтай байлгахын төлөө дуугардаг цөөн гишүүдийн нэг нь Х.Болорчулуун сайд. Тэрээр хамгийн сүүлд л гэхэд Баасан гарагийн УИХ-ын чуулган дээр  Оюутолгойн цалингийн асуудлыг хөндөж, ярьсан юм.

Ингэхдээ, -Оюутолгойн ТУЗ-д байгаа, гадаад сургууль төгссөн гээд байгаа Э.Баясгалан, Ж.Тана гээд эмэгтэйчүүд юу хийж байна. Дээр нь Н.Цэрэнбат байна. Би тэр Э.Баясгаланд хамгийн сүүлийн үеийн өрийн мэдээлэл өг гэхэд ооо хүртэл таг байна. Оюутолгой дээр Өмнөд Африкийн уурхайнууд дээр ажиллаж байсан иргэд дандаа захирлаар ажилладаг гэж байна! Тэд хүний хөдөлмөрийг шулахдаа гаргуул болсон байх л даа. Гетри гэж захирал нь, Мелеза гэж хүний нөөцийн менежер нь мөн Өмнөд Африк. Эд монгол хүний үнэлэмжийг байхгүй болгож байна. Монгол хүний цалингийн үнэлэмж маш бага. Цалин хөлсийг өсгөж бууруулахдаа ажилчин, Үйлдвэрчний эвлэл, компани гурвалсан байдлаар тохирох ёстой байтал монгол ажилчдын цалинг өөрсдийнх нь саналгүйгээр эрс багасгаж байна, гэсэн юм.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.78
    2024/05/20

    рио тинто монгол гэж гадны гар хөл болсон урвагчидаар дүүрсэн газар байна

    Хариулах
  • 103.168.34.166
    2024/05/20

    TUZ gej tom tsalin avhaas uur yu hiij chaddag ym be ? ugaasaa l Bagabanid metees ehlees S.Bayriin baz hurgen hurtel tulmaa duurgeed chimeegui gartsgaasan , ter l maygaar yvsaar irlee , odoonii humuus n bas hen geechiin sul tsalintuud bgaa ym be ?Solongo said uund shantrahgui uzeh heregtei bndaa !

    Хариулах
  • 202.21.107.4
    2024/05/19

    Hudelmeriin aj ahuin bish uul uurhain said baih baij dee.Ganbaatar said yuu geh bol

    Хариулах