Намуудын жагсаалтыг ХЭН тэргүүлэх вэ

Zuv.mn
2024/05/20

Улстөрийн намууд УИХ-ын 2024 оны сонгуулийн нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулна. Үүний зэрэгцээ намын жагсаалтаар орж ирэх хүмүүс ч анхаарал татаж байна. 

Эрх баригч МАН-ын хувьд Л.Оюун-Эрдэнэ шинэ залуу хүмүүсийг дээгүүр эрэмблэх бодлого барьж байгаа бол Ардчилсан намыг Лу.Гантөмөр, Н.Алтанхуяг нар тэргүүлэх магадлал өндөр байна.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн рейтинг нам дотроо төдийгүй масст ч  харьцангуй өндөр байгаа тул жагсаалтанд эрэмбэлж, сонгуулиар бүх тойргоор явж залуусаа дэмжиж ажиллах чиг өгөөд буй гэх мэдээлэл ч байгаа юм.

Харин ХҮН намын хувьд УИХ-ын гишүүн Т.Доржханд, Үндэсний эвслийн жагсаалтыг эвслээс Н.Номтойбаяр тэргүүлэх магадлал өндөр байна.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна