БНСУ интернэтэд "од" болж буй Ким Жон Уны тухай дууг хориглов

Zuv.mn
2024/05/24

БНАСАУ-ын уран бүтээлчдийн дуулсан “Нөхөрсөг эцэг” хэмээх дуу энэ сарын эхээр сошиал платформуудаар тарж, олон зуун сая хүний хүртэл болсон тул БНСУ уг дууг хоригложээ.  

Энэ талаар мэдээлсэн хэвлэлүүд дууны тухай “Энэ дуу эхлээд БНАСАУ-ын төв телевизээр цацагдсан. Дараа нь ТикТок платформоор гадаад ертөнцөд гарч, улмаар бусад платформоор тархжээ. БНСУ энэ дууг хориглосны учир нь сэтгэл зүйн дайны зэвсэг гэж үзсэнтэй холбоотой” хэмээн бичсэн байна.

Сургуулийн сурагчид, цэрэг зэрэг янз бүрийн салбарынхан оролцсон клиптэй уг дуунд “Агуу удирдагч Ким Жоны Унаа дуулья” гэсэн дахилттай аж.

Дашрамд, БНСУ, БНАСАУ нь дайны байдалтай байгаа бөгөөд түр гал зогсоох хэлэлцээр үйлчилдэг юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.210
    2024/05/24

    hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

    Хариулах