Улз голд 31 настай эрэгтэй живж амиа алджээ

Х.Есү
2024/06/05

Дорнод аймаг, Чулуунхороот сум (Эрээнцав). Цагаанчулуут багийн "Морин зовуд" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 212 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 23 км-т / "Улз" голын усанд 1 хүн живсэн тухай мэдээллийг 06.04-ний өдрийн 16:40 цагт хүлээн авсан. 

Тус сумын Засаг даргын тамгын газрын ажилтанууд  23 км зам туулан 15:35 цагт очиход иргэн У/31 настай, эрэгтэй/-ын цогцос "Улз" голын усны мандал дээр хөвж байхад нь гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газраас 18:20 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна