ХАР ЖАГСААЛТ: Миеэгомбын Энхболдын сүүлчийн найдвар Ж.Батжаргал

Zuv.mn
2024/06/06

Нэгэн цагт МАН-д төдийгүй Монголын улс төрд "хаан" сэтэртэй байсан фракц бол М.Энхболдын "Hотын фракц". Нэгэн цагт Монголд хэн дарга болох, хэн дэвшихийг дангаар шахуу шийддэг байсан том фракц нэг л мэдэхэд нуран унаж, сөөм сөөмөөр уруудан доройтсоор тун хүнд нөхцөлд байгаа билээ. 

2020 онд МАН-ын дарга У.Хүрэлсүх 32-ын бүлэг буюу М.Энхболдыг огцруулах асуудлыг эсэргүүцсэн гишүүдийн ихэнхийг нь дэвшүүлээгүй. Улмаар шинэ парламент бүрдэж, Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга болоход ч "Хотын" фракц нар үзээгүй. Өнгөрсөн сард нэр дэвшигчдээ тодруулахад ч М.Энхболдын талын олон хүн нэр дэвшихээр горилж байсан ч дэвшүүлээгүй. Бүр М.Энхболдыг УИХ-ын дарга байхад Ерөнхий сайд байсан Ж.Эрдэнэбатыг ч, Н.Энхболдыг ч дэвшүүлээгүй нь тэдний фракцын хувьд маш том аюул байлаа. 

Тамгагүй, алхгүй, фракцгүй шахуу болсон энэ үед М.Энхболдын сүүлчийн найдвар нь Ж.Батжаргал байх бололтой. 2016 оны үнэмлэхгүй ялалтын дараа  "Хаан" болсон М.Энхболд Ж.Батжаргалыг төрөлх Төв аймгийнхаа Засаг дарга болгосон нь улстөрчийн хувьд М.Энхболдын хүн гэдгийг нь батална. Харин 2020 оны УИХ-ын сонгуулиар М.Энхболдод мандат олдоогүй ч төлөөний хүн Ж.Батжаргал нь сонгогдож дөрвөн жилийн хугацаанд "хэлгүй" юм шиг л ордонд суусан. Саяхан УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар сонгогдсон. Тиймдээ ч сүүлд тариаланчдын асуудлаар хүчтэй дуугарч байсан ч тэгсхийгээд ам нь таглагдсан. МАН-даа хавчигдаж, гадуурхагдсан "хотын" фракц төдийгүй М.Энхболд ч Ж.Батжаргалд найдвар тавьж байгаа нь ойлгомжтой.

Ж.Батжаргалын хувьд Төв аймагтаа бараг л эзэн суучихсан гэхэд болно. Түүнийг засаг даргаар томилогдсон цагаасаа эхлэн Төв аймгийн төрийн албанд өөрийн гэр бүл, ойр тойрныхоо хүмүүээ тавьж, нөлөөгөө тэлсээр ирсэн гэлцдэг. Энгийн нэг жишээ бол өөрийн сонгуулийн менежер Ч.Сарангэрэлийг Төв аймгийн зуун мод сумын засаг дарга бөгөөд Зуун мод хотын захирагчаар томилуулсан. Мөн өөрийн ах, эгч нарынхаа хүүхдүүдийг Төв аймгийн төрийн албаны шат шатны албан тушаалд томилуулсан гэх мэдээлэл ч байдаг билээ. Мөн Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар ч Ж.Батжаргалтай хамт “Төв аймгийн морин спорт уяачдын холбоо”-г удирддаг. Ер нь төв аймагт уяачдын холбоо маш чухал үүрэг гүйцэтгэдэг. М.Энхболд ч, одоо УИХ-ын гишүүн байгаа Ж.Батжаргал, Ц.Туваан нар ч уяач билээ. 

Түүнчлэн Ж.Батжаргалыг шүүмжлэх бас нэгэн асуудал байдаг нь Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа хариуцлагагүй уул уурхайтай тэмцэх бус "эвсэж" ажилласаар байсанд нь аймгийн зарим иргэд дургүйцлээ илэрхийлж байв. 

Төв аймгийн Заамар сумд үйл ажиллагаа явуулж байсан "Эко алтан заамар" ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас дөрвөн хүний амь эрстсэнийг уншигчид санаж байгаа байх. Ер нь тус компанид удаа дараа хүний амь эрсэдсэн бөгөөд үүнтэй нь холбогдуулан "Эко алтан заамар" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг холбогдох яамд нь өгсөн ч Засаг дарга Ж.Батжаргал хөдлөөгүй гэдэг. Нөгөөтэйгүүр "Эко алтан заамар" ХХК-ийг ажиллуулах гэрээг Ж.Батжаргал үзэглэсэн байдаг нь хардлага төрүүлсээр байсан юм. 

Мөн Ж.Батжаргал аймгийн засаг даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Заамар сумын Төмсий багийн нутаг “Түмэнгийн төрөлж” хэмээх газар 15541.08 га газарт ашигт малтмалын тусгай зөшөөрлийг Засгийн газар “Эрдэнэсийн эрэг” хэмээх уул уурхайн сургалт явуулдаг компанид олгосон байдаг. 

Заамар сумын ИТХ болон иргэдийн зүгээс орон нутгийн тусгай хэрэгцээнд бүртгэгдсэн газар учраас тусгай зөвшөөрөл олгохгүй гэдгээ илэрхийлсэн ч тухайн үед Ж.Батжаргал аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хуйвалдан лиценз олгох боломжийг хангасан хэмээн Заамар сумын иргэд 2023 оны арваннэгдүгээр сард хэвлэлийн хурал хийж байв. 

Хэдий Ж.Батжаргал хамгийн "ядуу" гишүүдийн нэг хэмээн нэрлэгддэг ч түүний ард олон жил МАН-д хүчтэй байсан "Хотын" фракц бий. Тэд намынхаа томчуудтай "Наймаа, тохироо" хийхийн тулд заавал УИХ-д төлөөлөлтэй байх хэрэгтэй. Тиймдээ ч М.Энхболдын сүүлчийн найдвар нь Ж.Батжаргал болж буй.  




Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.112.30
    2024/06/10

    Өнөрболор гүүняаа энхболдоо тоохоо байцынмуу

    Хариулах
  • 103.57.93.86
    2024/06/09

    МАН д гомдогсод намаа нам унагаана.

    Хариулах
    • 202.126.89.164
      2024/06/10

      Батжаргал гарахгүй...

  • 202.126.91.235
    2024/06/09

    Хариулах
  • 66.181.182.188
    2024/06/08

    "Хэлгүй" юм шиг дуугүй байсан гэжээ. Тэр дуутай байсан. Үүнийг хэлгүй гэдэг үгийг хашилтанд бичсэнээр батлагдаж байна. М.Энхболд одоо төлөөний хүнтэй байх албагүй, түүнд юу дутагдав гэж. М.Энхболд Ц.Элбэгдорж нар улс төрөөс хол байх нь өлзийтэй.

    Хариулах
    • 122.201.31.201
      2024/06/09

      Нийслэлийн газрыг талх шиг арилжаалж,газрын үнэ өсгөн,хотод авилга хээл хахуулийн сүлжээ үүсгэсэн учраас шорон түүнд хэрэгтэй.

  • 202.126.90.160
    2024/06/08

    Зуунмод хотын газрыг идэж уусан бирд шиг нөхөр шүү. Дэд бүтэцтэй газрыг жирийн иргэд насаараа цуцлуулсан мөнгөөрөө авч байхад зарим нь үнэ төлбөргүй зөвшөөрөлгүй эзэмшиж байх жишээтэй. Газрын албаных нь өөрсдөө дур мэдэн мөнгө төлөхгүй газрын кадастрын хийж жинхэнэ наймааг цэцэглүүлж ирсэн дээ

    Хариулах
  • 202.21.109.15
    2024/06/08

    Харин эсрэгээрээ болж байгаа юм биш үү

    Хариулах
  • 202.126.90.213
    2024/06/08

    Xaa xaa vnen xeljee

    Хариулах
  • 202.126.90.213
    2024/06/08

    Zochun

    Хариулах
  • 203.91.115.41
    2024/06/08

    Үхсэн буурын толгойноос амьд ат айнаа гэж хөөрхий өрсөлдөгчөө муулж нэр олох санаатай нэг муу нэр дэвшигчийн ядсан арга юмдаө

    Хариулах
  • 66.181.186.238
    2024/06/08

    Хөөрхий энэ Батжаргалын фаракцлах мафи гэж юу байхав хэл гэснийн хэлээд л сууж байдаг хүн!!! Харин үхэр нүдэлсэн Мие, Энхболд бол Монгол улсын түүхэнд хэзээ ч арилахааргүй муу түүхийн эзэн болсон гунигтай гутамшигтай түүхтэй хүн!!!

    Хариулах
    • 66.181.160.59
      2024/06/09

      Үнэн

  • 66.181.188.178
    2024/06/08

    Уншихаас ч зэвүү хүрмээр юм. Улс төрд үхэн хатан зууралдаж байгаа олон жил УИХ д суусан луйварчдаас салах цаг болсон шүү

    Хариулах
  • 139.5.217.103
    2024/06/08

    М.Энхболд дүлий дүмбэ царайлсан новш . Эврээ цохиулсан үхэр шиг маанаг царайт боловч муу бүхнийг хийхдээ гарамгай. Хүүхэд байхын л ийм хогийн тагтан байсым

    Хариулах
  • 66.181.161.249
    2024/06/08

    Маанаг царайлсан өгөр бух мэлхий хаан байснаа насаараа хаанчилж амьдрая толгойтныг бөхийлгөж тойгтныг сөхрүүлье гэж бух шиг дайрангуут нь Хүүкийн фракц баруун гарын хүчтэй цохилтоор нам цохиж ордны жорлонг хэлээр нь долоолгосноос хойш Миеэ талийгаачдийн жагсаалтанд албан ёсоор бичигдэж хэн ч биш болж хааяа засуулсан бух шиг нүдээ эргэлдүүлэн цагаан ордноор эргэлдэхэд бүгд тахалтай бактер харсан мэт хаалга үүдээ түгжин зугатаадаг болоод удлаа.Одоо бух мэлхий намгандаа очиж вааг вааг хаан байлаа вааг вааг титмээ булаалгаж байрандаа ирлээ вааг вааг гүйцээ ийм л юм болсон

    Хариулах
    • 66.181.160.7
      2024/06/08

      Танай Хүүк тийм мундаг уу чааваас

  • 202.21.107.3
    2024/06/07

    Миеэ бол харинч эр хүн шүү.Элдэв шалдав юмаар хэл ам хийдэггүй.Миеэг тойрсон хэдэн хулгайч нар алсан.Өөрөө ч мэдэхгүй байхад нэрийг их ашигласандаа.Гэхдээ улс төрд тохирохгүй.Дэндүү зөөлөн итгэмтгий.Хар байхгүй.

    Хариулах
  • 202.126.91.173
    2024/06/07

    Өнөрөө яахын

    Хариулах
  • 202.9.46.56
    2024/06/07

    хотын фракцад бадамжунайн туслах батбаясгалан гэж том толгойлогч байгаа та нар яаж ч чадахгүй

    Хариулах
    • 66.181.182.188
      2024/06/08

      Хотын фракц УДШ-ийг хотын фракцтай болгож 1999.12.30 нд 23-р дунд сургуульд хамт сурч байсан С.Батдэлгэрийг Хотын шүүхийн дарга болгож улмаар 2005 онд УДШ-ийндарга болгож зөвхөн хотын шүүхэд ажиллаж байсан шүүгчдийг УДШ-дээ дэвшүүлэн авч фракц бүрдсэн. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч болохдоо С.Батдэлгэрээр өөрөөр нь өргөдөл бичүүлж чөлөөлсөн боловч Хотын фракцийн Ц.Зоригийг оронд нь тавьсан. Шүүхэд одоо ч хотын фракц үйлчилж байгаа. Хонгил үүсгэгчид гэж сүүлийн хэдэн жилээс нэр зүүж байна.

  • 66.181.179.216
    2024/06/07

    Унах цаг болсон. М.Энхболдоо

    Хариулах
  • 202.126.88.189
    2024/06/07

    batjargal avilgachin shaar bas ugtaalin mangas gantulgar avilgalaa damjuulj avdag ter malaa tuslah ged yvdag

    Хариулах
  • 103.57.93.25
    2024/06/06

    ME ENHBOLDIIN BAS NEG NAIDLAGA NOMTOBAYR N SHUUHIINHNIIG AVILGALDAJ DEVSHINE GEJ YAVNA!!! ENE HUN MONGOLIIN ARD TUMNII UMCH 200d LITSENZIIG GER BULEEREE HULGAI LUIVARIIN ARGAAR AVCH HAGARTLAA BAYJIHDAA MONGOLCHUUDAD ZORIULJ GANTS TSETSERLEG, SURGUULI, EMLEG BARISNUUUUU?!

    Хариулах