Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр 00.00 цагаас /Монголын цагаар/ Герман-Испанийн багийн тоглолтоор эхэлнэ.
Мэргэжилтнүүдийн дийлэнх нь энэ тоглолтыг тэмцээний урьдчилсан финал гэж нэрлэж байгаа бөгөөд дараах шалтгаануудыг нэрлэж байна.
Нэгд, Герман нутаг дээрээ тоглож байгаа, зохион байгуулагч орон. Тэмцээн зохион байгуулагч улсад давуу тал үргэлж байдаг. Харин Испани энэ тэмцээнд бүх тоглолтдоо хожсон цорын ганц баг юм.
Харин хоёрдугаар буюу хамгийн гол шалтгаан нь, энэ хоёр баг хожсон ч, хожигдсон ч өрсөлдөгчөө дарамталж, бөмбөг эзэмшилтээр үргэлж давамгайлдаг хүчирхэг багууд.
Тийм ч учраас хоёр багийн хэн нь давамгайлахыг үзэх хүсэлтэй хүмүүс Португал-Францын шигшээгийн тоглолтоос дутахааргүй олон байгаа юм.
Энэ хоёр багийн дараа буюу шөнийн 03:00 цагаас Португалын шигшээ Францын шигшээтэй тоглоно.
Сүүлийн том тэмцээнүүдэд Герман, Испанийн багуудын бөмбөг эзэмшлийн дундаж хувь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна