Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Есөн хөлт цагаан туг цэнгүүлэх ёслол Д.Сүхбаатарын талбайд яг одоо эхэлж байна.
Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бүх бэлгэдэл есөн хөлт Их цагаан туг сүлдэнд шингэсэн гэдэг бөгөөд Үндэсний их баяр наадмын өдөр тугийг Төрийн ордноос Төв цэнгэлдэх хүрээн рүү залж, баяр дуустал байрлуулдаг уламжлалтай билээ.
Есөн хөлт цагаан туг залах нь монголчуудын омог бахархлыг төрүүлдэг ёслол бөгөөд "Их цагаан туг" гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.
Дээр үед 32 цагаан хувцастай цагаан морьтон тугч нар байсан. Тэр тугч нар наадмын талбайд тугийг ордон өргөөнөөс гаргаад залдаг уламжлалтай байжээ. Түүнээс өмнө 64 хүн байсан ч гэж хэлдэг. 32 цагаан тугч нарыг удмын тугч нар байсан гэдэг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна