МУБИС-иас ГХЯ хүртэлх замыг маргааш өглөөний 06.00 цагаас эхлэн хаана

Zuv.mn
2024/08/07

Маргааш буюу наймдугаар сарын 8-нд хотын төв орчимд зам хаах нь ээ. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө Боловсролын их сургуулийн уулзвараас баруун тийш Гадаад харилцааны яам хүртэлх авто замыг өглөөний 06:00 цагаас 09-ний өдрийн 22:00 цаг хүртэл хааж, дулааны шугамын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн Замын хөдөлгөөний дүрмийг баримталж, зохицуулагчийн дохиог мөрдлөг болгох, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандах, тухайн замаар зорчихгүй бусад замыг сонгож стресс бухимдалгүй хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна