Гурван хүнтэй завь хөмөрч, хоёр нь эсэн мэнд гарсан ба нэгийг нь эрэн хайж байна

Zuv.mn
2024/08/08

Моторт завь хөмөрч, зугаалж явсан гурван хүн осолджээ.

Тодруулбал, Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн “Тэнгис-Шишгэд” голд моторт завиар зугаалж явсан гурван хүнтэй завь хөмөрч, хоёр нь эсэн мэнд гарч чаджээ. Ослын дуудлага мэдээллийг авмагцаа Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид осолдсон иргэний ар гэрийнхэнтэй хамт 08.07-ны өдрийн 08:00 цагаас эхлэн хайж буй аж. 

Осолдсон иргэн нь 36 настай эрэгтэй. Албан хаагчид хоёр бүлэгт хуваагдан явганаар голын урд болон хойд эргээр нийт 1.2 км зайд,  дроноор усны мандлаас дээш 2 метрийн өндрөөс самналт хийсэн байна. Эрлийн ажиллагааг өнөө өглөөний 08:00 цагт дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна