Тэрээр "Бид бүгд дүүгээ медаль авчхаасай гэж мөн ч их залбирч хүлээж байлаа. Гэхдээ болсонгүй дээ. Дүү минь чадлынхаа хэрээр эцсээ хүртэл сайхан л үзлээ. Ямар амьдралаас гарч ирж яаж өөрийгөө золиосолж, ямар их тэвчээр гаргаж, хайртай дуртай спортдоо амжилт гаргах гэж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, аав ээж, ард түмнээ баярлуулахын тулд тэмцэж байсныг нь бодохоор дотор харанхуйлаад байх юм. Медаль авчихвал өөрийнх нь амьдрал нь жоохон ч гэсэн дээшлэх байх гээд л залбирч суулаа.
Хаа байсан Зурагтын эцсээс өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй Нисэхийн тойрогт нэг ч өдөр таслалгүй 10 жил бусдаас илүү шаргуу хөдөлмөрлөснийхөө үр дүнд, анхныхаа олимпод оролцож, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр мөнгө, нэг хүрэл медаль, гурван жил дараалал хүртсэн жаахан дүүгээрээ бахархаж байна. Энэ жил 22-хон настай дүүг минь олон амжилт, ирээдүй хүлээж байгаа шүү. Ялагдал болгон сургамж болж, Ялалт бүр нь урам болно оо миний дүү.
Отгоо дүү минь нэг өвдөгний чагтан холбоос тасарсан, нөгөө өвдөг нь менескны урагдалтай байгаа. 2, 3 жил хөлөө чирээд л эмчилгээ хийлгэж, байнгын үе мөч чангалах дасгал хийж, аргацаасаар энэ олимпыг зорьсон. Даанч санасандаа хүрсэнгүй. Одоо ирээд хамгийн түрүүнд хагалгаа хийлгэх хэрэгтэй. Ядахдаа эрүүл байх чухал байна.
Дэлхийн гурван медальтай тамирчин өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орох оронгүй л явж байна энэ тал дээр анхаармаар юм. Энэ охинд амьдралын баталгаа хэрэгтэй. Санаа зоволтгүй бэлтгэл хийхэд энэ бол маш том хөшүүрэг.
Шигшээ багийн тамирчид бэлтгэл хийдэг Спортын ордны заалны дэвжээг хүртэл солимоор байна. Монгол Улсад олон улсын стандартын дагуу баригдсан төвлөрсөн ганцхан бэлтгэлийн бааз өнөөдрийг хүртэл байдаггүй гэж бодохоор л гол харламаар байна. Нэмж хэлэхэд чөлөөтийн есөн тамирчнаас дөнгөж хоёр нь тэмцээнээ өндөрлүүллээ. Ахиад долоон асаалттай танк байгаа шүү манайхаан. Бүх тамирчдаа мохоолгүй урам хайрлаж, дэмжье гэж уриалъя даа баярлалаа" хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.14
ЗА ХЭТЭРХИЙ ИХ ӨӨРСДИЙГӨӨ ӨРӨВДҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ ДЭЭ ХООЛГҮЙ ӨЛСӨГӨЛӨН АРДЧИЛСАН СОЛОНГОС 16 ХАН ХҮН ЯВААД БААХАН МЕДАЛЬ АВЛАА
Хариулах122.201.31.141
Энэ тамирчин Насанбурмаа аргагүй л энэ бөхийн дэвжээн дээр ялж ялагдаж хөлс хүчээ урсгаж явсан хүн гэсэндээ чухам бодит үнэнийг хэлжээ.Тийм шүү тамирчин хүний ар гэр амьдрал нь маш сайн байх хэрэгтэй эрүүл мэнд бас чухал Насаадаа баяраллаа дүү нартаа ийм гоё урмын үг хэлээд ямар ч сэтгэл зүйгээс илүү энэ урмын гоё сэтгэлгээ чухал байлаа.Насанбурмааг монголын шигшээ багын сэтгэл зүйчээр ажиллуулбал чадах юм байна.
Хариулах87.147.145.135
sport gej ger buliin mungu saah gazar ymuu da
Хариулах103.57.95.14
биеийн тамир спортын хороо гэж нэг дампуурсан ажилгүй хэдэн юмнуудын газар юм биш үү номин сайд спортын заал энэ тэрээ санй янзлах ажил болж дээ хуучин мангаруудыг нь хөөж явуул гэр бүлээрээ балиараад байж байдаг юм биш үү
Хариулах202.126.89.234
Гадаад дасгалжуулагч авчрах хэрэгтэй.
Хариулах139.5.219.100
Medkui er ni bol toogoo bagasgaad chanariin nemmeer yum bna jijg yaduu ulsad hol ahadsan olon tamirchid tedniig dagaad baahan hend ch hereggui albaniihan afrikiin ulsuudtai buh yumaara zeregtsdeg bolloo
Хариулах139.5.218.198
ёстой доо. Нөгөө нүүрсний 44 их наядаас зарах юм сан
Хариулах